Хүрээлэн буй орчин, байгалийг тахин шүтдэг Друидизмд шашны статус олгох шийдвэрийг Их Британийн Засаг захиргаа гаргажээ. Бөө мөргөлтэй нэлээд төстэй эртний кельтүүдийн энэ шүтлэг Европын олон оронд тархаж, залуусыг сайн үйлст уриалж байгаа хэмээн социологичид үзэж буй аж.
Тус улсад ч хүчээ авч буй “Друидуудын сүлжээ” шашны байгууллагад ойролцоогоор 25 мянга гаруй залуу гишүүнээр элссэн бөгөөд уул ус, байгаль орчноо хамгаалах олон арга хэмжээ, хичээл, сайн дурын концертуудыг тэд зохион байгуулдаг юм.