Химийн шинжлэх ухааны салбарт амжилт гаргасан эрдэмтэн Ричард Хек, Ей-Ичи Негиши болон Акира Сузуки нар 2010 оны Нобелийн шагналыг хүртлээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаан дээр Ей-Ичи Негиши энэ алдрыг 50 жилийн турш мөрөөдсөн гэж хэлжээ.
Тэд палладаас химийн урвалыг идэвхжүүлэгч гарган авсан юм. Нобелийн шагналтны бүтээл нь устөрөгчийн атомын хооронд шинэ холбоо үүсгэх чадвартай бөгөөд органик бодисуудыг гаргаж авахад хэрэглэх боломжтой юм байна.