Өнгөрсөн есдүгээр сард нисгэгчийн диплом гардсан ханхүү Уильям анхныхаа аврах ажиллагаанд оролцсон тухай BBC агентлаг мэдээлж байна. Их Британийн хойд хэсэгт орших Моуркамб дахь байгалийн хий дамжуулах платформ дээр ажиллаж байгаад хүнд гэмтэл авсан ажилчинг эмнэлэгт хүргэхэд Уильям оролцжээ. Дөрвөн гишүүнтэй багийн туслах нисгэгчээр тэрбээр ажилласан юм. II Елизаветагийн ач хүү ийнхүү хүний амь аврахад оролцсондоо туйлын баяртай байгаагаа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурджээ.