Өнгөрсөн тавдугаар сарын 1-нд Таймс-скверт халдлага зохион байгуулахаар санаархсан Фейсал Шахзадад Нью-Йоркийн шүүх бүх насаар нь хорих ял оноосон тухай “Ройтерс” мэдээлж байна. Пакистан гаралтай тэрбээр Нью-Йорк хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй эл гудамжинд машин дэлбэлэх төлөвлөгөтэй байсан ч энэ нь бүтэлгүйтсэн юм.
Фейсал Шахзадыг Жон Кеннедигийн нэрэмжит Олон улсын нисэх буудлаас Дубай руу оргохоор завдаж байхад нь баривчилж шүүхэд шилжүүлсэн билээ. Түүнийг хил дамжсан халдлага зохион байгуулахыг завдсан, зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөхийг завдсан гэсэн үндэслэлээр буруутгаж буй нь энэ аж.