Тажикистаны Үндэсний гвардийн “Ми-8” нисдэг тэрэг осолдож, дотор нь сууж явсан цэргийн 27 ажилтан амь үрэгдсэн тухай “Ройтерс” мэдээллээ. Холбогдох албаныхны мэдээлж буйгаар зэвсэгт хүчний өндөр албан тушаалтнууд, элит-батальоны сонсогчид тэнд байсан гэнэ. Нисдэг тэрэг Душанбе хотоос өмнө зүгт 180 км зайд осолджээ. Ослын шалтгааныг тогтоохоор мэргэжилтнүүдийн баг ажиллаж буй аж.