Унгар дахь хөнгөнцагааны үйлдвэрт гарсан ослын улмаас их хэмжээний хорт бодис асгарч, хүн ам, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа. Химийн бодисыг цэвэрлэхэд цаг хугацаа, нэлээд хөрөнгө мөнгө зарцуулах нь тодорхой.
Аврах багийнхан одоогийн байдлаар уг бодис Дунай мөрнийг бохирдуулахгүй байх талаар арга хэмжээ авч байна. Мөн энэ тал дээр техникийн болон санхүүгийн тусламж үзүүлэхийг Европын холбооноос хүсчээ.