Ахмад дайчдад тусалдаг “ Poppy Appeal” хөдөлгөөн байгуулагдаад 90 жил өнгөрчээ. Энэ ажиллагааны хүрээнд сарын дотор 90 сая фунт стерлинг цуглуулж, ахмад дайчдад туслахаар гишүүд төлөвлөөд байгаа. Сайн дурынхан дайнд хэлмэгдэгсдэд туслахад шаардлагатай мөнгийг аль болох хурдан цуглуулахыг эрмэлзэж буй.
1920-иод оны үеэс дайнд мордсон хүмүүсийн ар гэрт тусалж, цэргүүдийн булшийг харж ханддаг байсан эл хөдөлгөөн өнөөдөр 450 мянган гишүүнтэй болсон.. Тэд хандив өргөсөн хүмүүст талархаж намуу цэцгийн улаан цаасан хайчилбар дурсгадаг уламжлалтай. Их Британийн Хатан хаанаас эхлээд төр, засгийн нэр хүнтэй олон хүнд намуу цэцэг хадгалагдаж байдаг гэнэ.