Хөдөө орон нутгаас том хотод шилжин ирж байгаа хүүхдүүд шинэ орчиндоо дасан зохицохгүйгээс болж сэтгэл санааны хямралд орох тохиолдол байдаг гэнэ. Тэгвэл БНХАУ-ын захын мужуудаас Шанхайг зорин ирсэн хүүхдүүдийг дэмжиж, бусадтай харилцахад нь туслах зорилготой сайн дурын арга хэмжээ зохиогдож байна.
“Синьхуа” агентлагийн мэдээлж буйгаар одоогийн байдлаар 60 гаруй хүн нэгдэж, бага насныханд харилцааны талаар зөвлөгөө өгөх, бичиг үсгийн анхан шатны боловсрол олгох сайн үйлс сэджээ. Түүнчлэн Бээжин, Шанхайд шилжин ирсэн сурагчид бичиг баримт, харьяаллын асуудлаас болж сургуульд сурах боломж хомс байдаг нь хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын байгууллагуудын анхаарлыг нэлээд татаж байгаа юм. 2006 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн уг хөдөлгөөнийг Жонатан Херш тэргүүлдэг.