Саудын Арабын хунтай жийн ач хүү Абдуласис бин Насерас Саудыг зарцаа хөнөөсөн хэрэгт буруутган баривчилжээ. Түүний зарц Бандарын цогцсыг Лондоны “Landmark” зочид буудлын өрөөнөөс олсон юм. Хөх эрээн болтлоо зодуулан нас барсан Бандарын хэргийг Их Британийн цагдаагийн ажилтнууд мөрдөж эхэлсэн бөгөөд зочид буудалд байрлуулсан хяналтын камерын дүрс бичлэгт ханхүү зарцаа хөнөөснийг нь буулгасан байжээ. Албан бус эх сурвалжаар Абдуласис бин Насер ижил хүйстэн бөгөөд зарцтайгаа янаг амрагийн харьцаатай байсан гэнэ. Энэ тухай ханхүү эрс няцаасан ч ялаас мултарч чадсангүй. Саудын Арабын хунтайжийн ачийн шүүх хурал Лондонд эхэлсэн бөгөөд шүүхийн шийдвэр ирэх долоо хоногт гарна.
