Африкт гар утсыг өргөн дэлгэрүүлэхийн тулд зохиосон “Apps 4 Africa” тэмцээнд үхэр үржүүлж, ашиг шимийг нь дээшлүүлэх зорилго бүхий программ тэргүүлжээ. 5.000 долларын шагналын сантай энэ тэмцээнд Кени, Уганда, Руанда, Танзанийн вэб хөгжүүлэгчид өргөн хэрэглэгдэхүйц, хялбар, энгийн программаараа оролцсон байна.
АНУ-ын Засгийн газраас сан хүүжүүлсэн эл тэмцээнийг Африкийн вэб хөгжүүлэгчдийг фер мерүүдтэй холбох зорилгоор зохион байгуулсан аж. Өнгөрөгч долдугаар сард Найробид эхэлсэн энэ тэмцээн өнгөрсөн бямба гаригт ялагчаа тодруулсан бөгөөд iCow нь үхрийн тугаллах мөчлөгийг тогтмолжуулж, шинэ үүлдэр гаргаж авах боломжийг нэмэгдүүлэхэд үхрийн ферме рүүдэд туслах зорилготой хэмээн “BBC” онцлов.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон тэмцээнд оролцогчдын бүтээсэн программыг “жинхэнэ асуудлуудыг шийдэж чадсан” хэ мээн магтжээ. Африкт хэрэглээ нь хамгийн хурдацтай өсөж буй гар утасны программ бол мөнгөн гуйвуулгыг хялбарчилдаг M-PESA хэмээх программ аж.