Сан-Хосе дахь уурхайн гүнд гацаад хоёр сар гаруй болж байгаа 33 ажилтныг ирэх лхагва гаригт гаргана гэж Чилийн Уул уурхайн сайд Лоренс Голборн мэдэгдлээ. Газар доорх хонгилд хүрэх цооногийг ухаж дуусаад, уурхайчдыг нэг нэгээр нь гаргах шатыг бэхэлсэн тухай тэрбээр хэвлэлийн хурал дээр ярьжээ.
BBC агентлагийн мэдээлж буйгаар аврах ажиллагаа явагдаж байгаа газрын ойролцоо уурхайчдын гэр бүл, төрөл төрөгсөд майханд амьдарч байгаа бөгөөд тэд дотнын хүмүүсээ харах өдрийг тэсэн ядан хүлээж буй аж.