ОХУ-ын орон нутгийн сонгууль өнгөрсөн ням гаригт боллоо. Тус сонгуульд эрх баригч “Нэгдсэн Орос” болон “Шударга Орос”, “Оросын эх орончид”, Либерал ардчилсан нам (ЛДПР) өрсөлджээ. Хойд хөршийн олон олон муж, тойрог, хязгаар удирдлагаа сонгох уг сонгуульд 100 мянга гаруй нэр дэвшигч хүчээ сорьсон байна.
Орон нутгийн Сонгуулийн төв хорооны урьдчилсан дүнгээр “Нэгдсэн Орос” намаас нэр дэвшигчид зургаан муж, 40 гаруй хотод олонхийн санал авч ялалт байгуулсныг “Итар-ТАСС” мэдээллээ. Энэ удаагийн сонгуулийн санал хураалт будлиантай явагдсан тухай санал гомдол ихээр гарч буй тухай сөрөг хүчнийхэн онцолж, Сонгуулийн төв хороо энэ асуудлыг хуулийн хүрээнд шалгаж үзэх естой гэж мэдэгдсэн байна.