Израиль улсын иргэд эх орондоо үнэнч байхаа тангараглах нэмэлт заалт Үндсэн хуульдаа оруулах саналыг тус улсын Парламент авч хэлэлцэж байна. Уг заалт батлагдаж ч амжаагүй байтал Палестиний иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн тухай АР мэдээллээ.
Эх оронч, үндэсний “Миний гэр Израиль” нам сонгуулийн үеэр амласан үгээ биелүүлэх гэж ийм нэмэлт заалт оруулахаар зүтгэж буй юм. Тус улсын Гадаад хэргийн сайд Авигдор Либерман энэ заалтыг санаачилж, Израилийг ардчилсан, еврейн улс болгон тунхагласан. Тус улсад амьдардаг араб үндэстнүүд энэ заалтыг эрх чөлөөг боогдуулсан явдал гэж үзээд, Израилийн Засаг захиргааг улс төрийн хүчирхий лэл үйлдэх гэж байна хэмээн эсэргүүцжээ.
Израиль хүнтэй гэр бүл болсон гадаад иргэд уг андгайг заавал өргөнө гэж заасан нь олон хүний эгдүүцлийг төрүүлэв. Хүн амын 20 хувийг эзэлдэг арабуудыг ингэж шахан шаардаж байгаа нь зөрчилд хүргэж болзошгүй хэмээн улс төр судлаачид үзэж байна.
Мөн хүний эр хийн байгууллага, урлаг соёлынхон Засгийн газартайгаа санал нэгдэхгүй байгаа юм. Хэдий бүрэлдэхүүнд байгаа ч хамааралгүй шахуу болсон Палестинийг ийнхүү өдөөн хатгаж байгаа нь мухардалд орсон энхийн хэлэлцээрийг сэргээх боломжгүй болгож байгааг ч Израиль үл тоов. Ардчилсан, еврейн улсыг байгуулахаа хүн амын тодорхой нэг хэсгийг ялгаварлан гадуурхахаас эхэлж байгаа нь Израилийн нэр хүндийг бууруулж болзошгүй.
Ливийн Сирт хотноо болж буй Араб, Африкийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр еврейн суурин барихаа зогсоохгүй гэд гээ мэдэгдсэн Израилийн өдөөн хатгалгад Палестин, “Хамас” бүлэглэл ямар хариу барих бол.
Х.ОДОНЧИМЭГ