Мэдээ, мэдээллийн “Франс 24” телевизийн суваг нэвтрүүлгээ араб хэлээр цацах болсныг “Ройтерс” мэдээллээ. Тус телевизийн захирал Жан Лезье “Дэлхий дахинд болж байгаа үйл явдлын талаарх бодит мэдээллийг хүргэн, Францын байрь суурийг илэрхийлэх зорилгоор араб хэлээр нэвтрүүлгээ цацахаар шийдсэн ” гэв. Араб хэлээр нэвтрүүлэг бэлтгэх редакцид 60 сэтгүүлч ажилд орж, эдийн засаг, соёл, нийгмийн асуудалд Арабын ертөнцийн анхаарлыг хандуулах гэнэ.