Хятадын өмнөд хэсэгт орших Хайнань аралд үер болж, гурван мянга гаруй байшин сүйдсэн билээ. Тус мужийн 16 хот, суурин гамшигт нэрвэгдэн, эмнэлэг, сургуулиуд усанд автаж, зам гүүр эвдэрсэн тухай ИТАР-ТАСС мэдээллээ. Мужийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 440 гаруй мянган хүн аюулаас аврагджээ.