Францад нисэх буудал, хурдан галт тэрэгний ажилчид тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэн ажил хаяжээ. Эл хөдөлгөөнд төмөр замчид, төсвийн ажилчид нэгдэж Засаг захиргаа шийдвэрээ өөрчилтөл нь ажил хаяна хэмээн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд нь мэдэгджээ.
“Франс Пресс”-ээс мэдээлж буйгаар Марсель дэх газрын тосны үйлдвэрийн ажилчид хоёр долоо хоногийн турш ажилдаа гараагүй бөгөөд Парис хот шатахууны дутагдалд орох төлөвтэй байгаа гэнэ. Эсэргүүцлийн хөдөлгөөнөөс болж онгоцны нислэгийн хуваарь өөрчлөгдөж зарим нислэг хойшлогджээ.