Ийм гарчигтай нийтлэл Америкийн “Нью-Йорк” сонинд гарсан нь урд хөршид нэлээд дуулиан тарилаа. “Монгол банхар буюу төвд мастиф нохойндоо сард 300 долларын хоол тэжээл өгч, хэр баргийн хүний амьдрахгүй том гэгчийн үүр барьж, уйдаахгүйн тулд машинаар хамт давхиж, Өвөрмонголын талд нохойгоо тоглуулдаг баячууд Хятадад олон болсон тухай уг нийтлэлд бичжээ. Ядуу зүдүү амьдарч байсан улс шинэ баян цээж өвчтэйн үлгэр болж байгаа нь энэ. Бээжинд 900.000 гэрийн нохой бүртгэгдсэн ба жил тутам энэ тоо 10 хувиар өсөж байна. Өнгөрсөн жил нэгэн баян эмэгтэй монгол банхрыг дөрвөн сая иенээр худалдан авч, мерседес машинаар зугаалуулдаг байсан нь сонинд гарснаас хойш тус улсад хүн нохойноос дор гэсэн үг гараад байгаа билээ.