Берлиний ханын түүхийн музейд “М.Ходорковскийн хэрэг-шударга бус байдлын илэрхийлэл” нэртэй үзэсгэлэн нээгджээ. ОХУ-ын олон зураачийн туурвил тэнд тавигдсан байна. “Юкос”-ын тэргүүн асан, 2004 оны Оросын хамгийн баян бизнесмен тэрбээр залилан, хээл хахуулийн хэргээр шүүгдэж байгааг уран бүтээлчид шударга бус явдал хэмээн үзэж байгаа юм.
Улс төрийн шалтгаанаар шуугиан дэгдээж М.Ходорковскийг шоронд суулгахыг хүсэгчид олон байгаа тухай түүний гэр бүл, ойр дотнынхон нь мэдэгдсэн. Зураач Борис Жутовский, Анастасия Захарова, Ии Озерова нарын М.Ходорковскийд зориулж зурсан зургууд олны анхаарлыг татаж байгаа аж.