“Бөгжний эзэн” -ий өмнөтгөл “Хоббит” киноны зургийг Шинэ Зеландад авахаар болжээ. Зохиолч Ж.Р.Толкиены зохиолоос сэдэвлэсэн уг киног “Warner Bros” компани хийж байгаа бөгөөд Холливудын алдартнууд зураг авалтад оролцохоор “хоббитуудын эх орон”-ыг удахгүй зорих аж.
Хоёр ангит, адал явдалт энэ бүтээл “Бөгжний эзэн”- ээс ч илүү амжилт олж, ашиг олно хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа гэнэ. Өнгөрсөн есдүгээр сарын ажил хаялтаас болж зураг авалтыг өөр оронд хийхээр төлөвлөж байсан ч найруулагчид Шинэ Зеландын Ерөнхий сайд Жон Кейнээс зөвшөөрөл авч дөнгөжээ.