Францын Корсик арлын Лав хотоос олдсон эрдэнэсийн хулгайчийг баривчилсан тухай “Euronews” мэдээллээ. 25 жилийн өмнө алдагдсан энэ алт, мөнгөн эдлэлүүд 1-2.5 сая еврогоор үнэлэгдэж байна. “Лавын эрдэнэс” гэж нэрлэгддэг эдгээр эд зүйлийн дотор эртний Ромын Клавдий хааны хэрэглэж байсан сав суулга ч бий гэнэ. Цагдаагийн ажилтнууд энэ хэргийг үйлдсэн бүлэг этгээдээс нэгийг нь баривчилсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад өөр таван хүний сургийг гаргажээ.