Австралид элдэв янзын зурагтай толгойны алчуурыг орон даяар худалдан, олсон орлогыг хорт хавдраар өвдсөн
хүмүүст туслахад зориул жээ. “Банданагийн өдөр” хэмээх эл сайн дурын ажиллагаанд сурагчид, оюутан залуус,
албан хаагчид болон тэтгэврийнхэн ч оролцсон байна.
Тэд гудамж талбайд уралдаан тэмцээн зо хиож, концерт тоглон, алчуур зарж олсон мөнгөө өвдөж зовсон хүмүүст өгсөн байна. Мөн Ерөнхийлөгч, парламентын гишүүд ч энэ өдөр толгойдоо эрээн алчуур зүүсэн бөгөөд дөрвөн долларын үнэтэй алчуур нэг өдрийн дотор хэдэн саяар борлогдсон гэнэ.
Хорт хавдраар өвчлөгсөд химийн эмчил гээнээс болж үс нь унаж, халзардаг. Тэд ихэвчлэн хиймэл үс, банда зүүдэг
бөгөөд тэдэнд туслах хүсэлтэй мянга мянган хүн жил бүрийн арав дугаар сарын 29-нд алчуур зүүж, төрөл бүрийн арга
хэмжээ зохиодог аж.