Лондоны метрогоор зорчигчид интернэтэд үнэгүй холбогдох боломжтой боллоо. Их Британийн ВТ цахилгаан холбооны
компани метроны станцууд, галт тэрэг зогсох тавцангуудад “Wi-Fi” сүлжээ суурилуулж эхэлжээ. 2012 оны Лондоны олимпийг угтан хэрэгжүүлж буй энэ төсөлд төв хэсгийн станцууд хамрагдсан бөгөөд ирэх зургаан сардбагтаан алслагдсан станцуудад интернэт холбохоор төлөвлөсөн гэнэ.