Орос, Америкийн цэргүүд хамтарч Афганистан дахь хар тамхины лабораторийг устгасанд Ерөнхийлөгч Хамид Карзай ихэд хилэгнэжээ. Героин, марихуан үйлдвэрлэдэг дөрвөн лаборатори тэдний цохил тод өртөж, 15 тэрбум доллартай тэн цэх мансууруулах бодис устгасан юм.
Афганистаны Ерөнхийлөгч Хамид Кар зай эл ажиллагааны талаар урьдчилан мэ дэг дэж, зөвшөөрөл аваагүй хэмээн АНУ болон ОХУ-ыг шүүмжлэв. Энэ нь улс орны бүрэн эрхт байдлыг үл тоомсорлож буйн илрэл гэж тэрбээр мэдэгдэв. Хилэгнэсэн Төрийн тэргүүн дотоод хэргийн сайддаа болсон ажиллагааны талаарх мэдээллийг цуглуулж илтгэхийг үүрэг болгожээ.
Хамид Карзайд албан ёсоор мэдэгдээг үй ч Афганистаны талын бие бүрэлдэхүүнүүд лабораторийг устгахад гар бие оролцсон тухай АНУ хариу мэдэгдсэн байна. НАТО-гоос зохион байгуулсан ажил лагааныхаа талаар “Хар тамхитай тэм цэх олон улсын гэрээнд зааснаар аль нэг улсын засаг захиргаанаас зөвшөөрөл авах шаардлагагүй” гэж тайлбарласан аж.
Иймэрхүү ажиллагаанд анх удаа оролцсон ОХУ “Афганистаны дотоод хэргийн яам бидний бүх үйлдлийг хянаж, зааварчилгаа өгч байсан, манай талаас зөвхөн даалгавар биелүүлсэн” гэж мэдэгдсэн билээ. Пакистаны хилээс таван км зайд орших Нанархар мужид хууль бусаар хар тамхи боловсруулдаг жижиг цех олон байдаг. Ази, Европ руу чиглэсэн мансууруулах бодисын урсгалыг зогсоохын тулд үүр уурхайг нь юуны түрүүнд устгах хэрэгтэй гэдэгт НАТО-гийн гишүүн орнууд санал нэгдэж байгаа юм.
Тиймээс Афганистаны бусад мужид ч устгалын ажиллагаа явуулах хэрэгтэй гэдгийг тэд дурдсан. Хамид Карзайн энэ байр суурийг ажиглагчид өөр өнцгөөс тайлбарлаж байна. Тус улсын ДНБ болсон хар тамхины намууны ургац эрс муудаж, энэ бизнесээс олох ашиг эрс багассан. Энэ үед өндөр өртөг бүхий лабораториудыг толгой дараалан устгуулахыг тэрбээр хүсэхгүй байгаа хэмээн хэвлэлд бичжээ. Хар тамхины үйлдвэрлэлийг хамгаалж буйгаа улсын бүрэн эрхт байдлаар далимдуулан илэрхийлж байгаа гэж тоймчид үзэж байна.
Х.ОДОНЧИМЭГ