Оросын алдарт зохиолч Лев Толстойн зохиолыг орчуулах уралдаанд АНУ-ын Колумбын их сургуулийн оюу тан Британни Файфер түрүүлжээ. Тэрбээр “Алеша Горшок” өгүүл лэгийг англи хэлээр хөрвүүлсэн байна. Л.Толстой энэ өгүүллэгийг 1905 онд бичсэн бөгөөд худалдаачинд үйлчилж буй тариачин хүүгийн хувь заяаны тухай өгүүлдэг. Британни Файферийн орчуулгыг зохиолын утга санаа, уран сайхны онцлогийг алдагдуулахгүйгээр өөр хэлээр буулгаж чадсан хэмээн их зохиолчийн уран бүтээлийг судлаачид үнэлжээ.