Молдав улсын вино үйлдвэрлэгчдийн 40 орчим хувь нь сүүлийн дөрвөн жилд дампуурсан тухай РБК агентлаг мэдээлэв. ОХУ-ын эрх баригчид 2006 онд молдав дэарсны импортод хориг тавьснаас тус улсын үйлдвэрлэлийн энэ салбар хямралд оржээ.
2006-2009 онд Молдавын дарс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн алдагдал 6.4 сая долларт хүрсэн байна. Их хэмжээний өртэйн зэрэгцээ бүтээгдэхүүн нь борлогдохоо больсноос хүндхэн байдалд оржээ. Эдүгээ ОХУ-тай тохиролцож, дарсны экспортоо сэргээх талаар ятгахыг Молдавын дарс үйлдвэрлэгчид эрх баригч даасаа хүсэж байгаа аж.
Чанарын шаардлага хангаагүй гэдэг шалтгаанаар 2006 оны гуравдугаар сараас ОХУ Молдаваас дарс импортлохыг хоригложээ.