Ийм бизнес эрхэлдэг хүн байгаа эсэхэд та эргэлзэж байж болох юм. Гэвч АНУ-ын Техас мужийн Old town Spring-т ийм үйлчилгээ үзүүлдэг “эмнэлэг” байдаг гэнэ. Энэ эмнэлэгт хүргэгдсэн “өвчтөнүүд” эмчилгээгээ хийлгэхээр дараалал үүсгэдэг байна.
“Эмч” Мэри Энн Пиззолато санамсаргүйгээр унагасан, гэрийн тэжээмэл амьтад гэмтээсэн болон шатсан хүүхэлдэйнүүдийг засаж, сэргээх ажлыг сүүлийн 25 жилийн турш хийж байгаа аж. Тэрбээр химийн инженер мэргэжилтэй боловч ээж нь түүнд хүүхэлдэй, чихмэл тоглоом засах аргыг зааж өгчээ.
Хүүхэлдэйний үндсэн цэвэрлэгээ хийгээд л 25 доллар авдаг бол шаазан тоглоомыг хэдэн мянган доллараар засаж янзалдаг байна.
Б.ЦЭЦЭГ