Турк улсын дэд бүтцийн сайд Бинали Йылдырым “Google” корпорацийн удирдлагатай холбогдож “YouTube” сайтын үйлчилгээг туркчүүд ашиглахыг зөвшөөрсөн тухайгаа мэдэгджээ. Хоёр жилийн өмнө Турк улсыг үндэслэгчийг доромжилсон утгатай бичлэг сайтад гарснаар маргаан үүсэж, тус улсын иргэдэд “YouTube” үзэхийг хориг лосон билээ.
Грекийн хэрэглэгчдийн тавьсан эл бичлэгийг Турк улсын засаг захиргаа эсэргүүцэж, интернэт сайтуудыг албан ёсоор хянах хороо байгуулсан юм. ““YouTube”-г хорьсныг залуучууд эсэргүүцэж, за саг захиргаанд хандан удаа дараа хүсэлт тавьж байгааг бид харгалзаж үз сэн” хэмээн Бинали Йылдырым мэдэгдэв.