Өнөөдөр болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ажлын хэсгийн IX хуралдаанаар Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг анх удаа хэлэлцэх гэж байна. Энэ хуралдаан манай улсын Засгийн газрын бэлтгэн илгээсэн Үндэсний илтгэл, Монгол дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Хүний эрхийн үндэсний комиссын мэдээлэл, Мон голын төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн сэдэвчилсэн есөн илтгэл, холбогдох бусад талуудаас ирүүлсэн 14 мэдээлэлд үндэслэн явагдана. Гурван цаг үргэлжлэх уг хуралдаанаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 47 гишүүнээс бүрдсэн ажлын хэсгийнхэн Монголын Засгийн газрын төлөөлөгчдөд асуулга тавих журмаар үргэлжлэх юм билээ.
Манай улсын төлөөлөгчдийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан ахалж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Монгол Улсаас НҮБын Женев дэх салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Л.Оргил, Улсын ерөнхий прокурорын туслах, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Б.Бат-Орших, ЦЕГын Хэрэг бүртгэх хэлтсийн дарга С.Болдбаатар, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны ажлын албаны дарга Л.Мөнхцэцэг, НХХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга Ш.Отгонхундага, ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын захирал Ч.Баттөмөр, атташе Э.Батзориг, БОАЖЯ-ны Тогтвортой хөгжил, стратегийн төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ж.Соёмбо, орчуулагч Д.Халиун нар бүрэлдэхүүнд нь багтжээ.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлө- лийн хуралдаанд Монголын Засгийн газрын төлөөлөгчид олон улсын өмнө хүний эрхийн үүрэг, хариуцлагаа хэрхэн тайлбарлаж, ямар амлалт авч байгаад хяналт тавих, түүнийг нь ард түмэндээ мэдээлэх зорилгоор Төрийн бус байгууллагын форумыг төлөөлөн Хүний эрх хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоож, ННФ-ын засаглалын хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, хуульч Д.ЦэндАюуш, Хүний эрхийн судлаач, UPRын нөлөөллийн үйл ажиллагааны зөвлөх Б.Хишигсайхан нар уг хуралдаанд оролцоно гэж мэдээллээ.