ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Курилийн хамгийн зүүн арал Кунаширт албан ёсоор айлчилж байна. Курилийн дөрвөн арал хэнд хамаарагдахыг Токио, Москва хоёр 1945 оноос хойш шийдэж чадахгүй байгаа юм. Хойд хөршийн Төрийн тэргүүний эл айлчлалыг Японы Засгийн газар эсэргүүцэж буйгаа удаа дараа илэрхийлж байсан.
Д.Медведев энэ талаар “Өөрийн улсын нутагт айлчлал хийхдээ бид хэн нэгнээс зөвшөөрөл авахгүй ” хэмээн хариу мэдэгдсэн билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Кунашир арал дахь усан цахилгаан станцын ажилтай танилцаж, нутгийн оршин суугчидтай уулзах гэнэ. Мөн тэнд байдаг загас боловсруулах үйлдвэрүү- дийн сэргээн босголтын явцыг харж, гэрээ хэлэлцээр байгуулах юм байна.
Орос, Япон хамтын ажиллагаагаа өргө- жүүлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ч газар нутгийн маргаанаас болж дорвитой зөвшилцөлд хүрч чадахгүй байна. Энэ удаагийн айлчлалаараа Д.Медведев даарин дээр давс нэмэв бололтой. Японы Ерөнхий сайд Наото Кан “Энэ дөрвөн арал манай улсынх.
ОХУ-ын Ерөнхийлөгч Кунашир аралд айлчилж байгаад бид үнэхээр харамсаж байна” хэмээн мэдэгдсэн аж. Одоогийн байдлаар Японы тал ийм байр суурьтай байгаа нь хоёр улсын харилцаанд ноцтой саад тотгор учруулна хэмээн ажиглагчид таамаглаж буй.
Х.ЧИМЭГ