Хятадад хүн амын тооллого эхэллээ. Зургаа дахь удаагаа болж буй бүх нийтийн тооллогоор хүн ам, засаг захиргааны нэгжийг тоолж, ард иргэдийн боловсролын түвшин, ажил гүйдэл, дундаж наслалт зэргийг тооцоолон гаргахаар төлөвлөж байна. Мөн гадаадад ажиллаж амьдарч буй хятад иргэд ч эл тооллогод хамрагдах юм.