Истанбулын Таксим талбайд амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 32 хүн шархаджээ. Туркийн хууль сахиулах албаныхны мэдээлж буйгаар гэмт этгээд цагдаагийн автобус руу суухаар завдсан ч чадаагүй аж. Тэрбээр биедээ бэхэлсэн бөмбөгөө дэлбэлэх үед түүний ойролцоо байсан 15 цагдаа бэртсэн байна.
Тус улсад үйл ажиллагаа явуулдаг бүлэглэлүүд энэ хэрэгт хамаагүй гэдгээ мэдэгдсэн юм. Туркийн Аюулгүйн албаныхан курдын салан тусгаарлагчид дэлбэрэлт зохион байгуулсан хэмээн таамаглаж байгаа гэнэ.