Италийн “Суперэналотто” сугалааны компаниас зохион байгуулсан жекпотоор хэд хэдэн хүн 177.7 сая евро хожжээ. Хожсон хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нэрсийг нь олонд танилцуулаагүй байгаа бөгөөд өөр өөр хотуудаас иргэд жекпотын дугаарыг таасан байна. Шагналын эзэд 177.7 сая еврог хувааж авах юм.