Дэлхийн 223 улс, газар нутаг 2005-2014 оны хооронд хүн ам, орон сууцаа нэгдмэл арга зүй баримтлан тоолох гэж байна. 2010 оны аравдугаар сарын 1-ний байдлаар дэлхийн хүн амын 34 хувь буюу 2.37 тэрбум хүн тоологджээ. Тооллого явуулсан улс, газар нутгийг оноор авч үзсэнийг зургаас үзнэ үү.
Энэ оны дөрөвдүгээр сард АНУ тооллогоо явуулсан бол хойд хөрш ОХУ аравдугаар сарын 14-нөөс 25-нд тооллогоо явуулж, хяналтын үзлэг хийгээд байна. Өмнөд хөрш БНХАУ арваннэгдүгээр сарын 1-нээс тоолох ажлаа эхэлсэн. БНХАУ тооллогоо явуулснаар дэлхийн хүн амын 58 орчим хувь, 2011 онд Энэтхэг улс хүн амаа тоолсноор 93 орчим хувь нь тоологдох юм.
