Йеменээс АНУ руу нисэж явсан ачааны онгоцноос Саудын Арабын гаалийн ажилтнууд тэсрэх бодс илрүүлсэн шуугиан намжаагүй байтал Грек, Их Британид бас бөмбөг “илгээсэн” нь батлагдав. Ихэр цамхагийн түүхийг Европт давтана гэсэн “АльКаида”- гийн мэдэгдэл хоосон үг биш болж таарлаа. Түүгээр ч зогсохгүй Мексик, Бельги руу ч тэсрэх бөмбөг явуулсан байж болзошгүй хэмээн цагдаагийн ажилтнууд таамаглаж байна.
Ерөнхийлөгч Николя Саркозид хаяг ласан ууттай илгээмжийг Афин хот дахь Францын дип ломат төлөөлөгчийн газар руу хүргэж явах үед илгээмжид байсан бөмбөг дэлбэрч хэд хэдэн хүн шархаджээ. Хууль сахиулах албаныхан энэ хэргийг зохион байгуулсан байж магадгүй дөрвөн хүнийг баривчилжээ. Одоогийн байдлаар байцаагдаж буй энэ хүмүүсийн хоёр нь эмэгтэй гэнэ.
Онгоцоор бөмбөг илгээдэг “моод” алан хядагчдын дунд дэлгэрснээс Европ, АНУ нисэх буудлуудын харуул хамгаалалтыг чангатган Йемен, Сомалийн нислэгийг түр цуцалсан байна. Их Британи, ХБНГУ дамжин өнгөрч буй иргэ дийн гар цүнх, ачаа тээшийг нэгбүрчлэн шалгаж, принтерийн хорын сав, бэх зэргийг авч явахыг хоригложээ. Учир нь Дубай хотын онгоцны буудлын агуулахаас илрүүлсэн тэсрэх бодисыг принтерийн хорны саванд нуусан байсан юм.
Йемен улсын засаг захиргаа ч хил гаалийн шалгалтыг сайжруулах арга хэмжээ авч байгаа бөгөөд бөмбөг явуулж байгаа алан хядагчдыг олж тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Цагаан ордон Дубайд илэрсэн тэсрэх бодис илгээсэн сэжигтний нэрийг нийтэд зарлалаа. Арабын хойгт үйл ажиллагаа явуулдаг “Аль-Кайда”-гийн нэг салбарын гишүүн Ибрагим Хасан аль-Асири гэгч энэ хэрэгт сэжиглэгдээд байгаа аж.
Тэрбээр өмнө нь Амстердам-Детройт чиглэлийн онгоцонд бөмбөг дэлбэлэхээр завдаж байсан юм. Амиа золиослох, автомашин дэлбэлэх зэрэг арга аль хэдийнэ хуучирч, дэлхийн олон улс орнуудыг хамарсан илгээмжийн үйлчилгээг алан хядагчид ашиглаж эхэлсэн нь олны анхаарлыг татаж байна.
Терроризмтэй тэмцэх олон улсын байгуул лага, улс орнуудын засаг захиргаа нэгдэж ачаа тээвэрт тавих хяналтаа сайжруулбал хүний амь эрсдэхээс сэргийлж чадна гэж мэр гэжилтнүүд үзжээ.
Х.ОДОНЧИМЭГ