Энэтхэгт зааныг муж дамнуулан хулгайлдаг этгээд үүдийг баривчилжээ. Албан бус тоогоор 90 орчим заан хулгайлж зарсан таван хүнийг саатуулсан тухай цагдаагийн ажилтнууд мэдэгдсэн байна. Тус улсад заан худалдахыг хуулиар хориглодог ч эрх мэдэл, хөрөнгө чадлын бэлгэдэл болсон энэ амьтныг хулгайлж, зарах явдал сүүлийн жилүүдэд ихэсчээ.