Франц, Их Британи улсууд цөмийн зэвсэг үйлдвэрлэж, туршилт хийх төв барих гэрээнд гарын үсэг зурлаа. Францын өмнөд хэсэгт орших Дижон хотоос 45 км зайд барих энэ төв 2014 онд ашиглалтад орно хэмээн Николя Саркози мэдэгджээ. Цэргийн салбарт хийх хөрөнгө оруулалтаа багасгах хэрэгтэйг онцолж байсан Ерөнхий сайд Дэвид Кэмероны эл шийдвэрийг сөрөг хүчнийхэн эсэргүүцэж байна.