Их Британийн хатан хаан II Елизаветтагийн төр барьж эхэлсний 60 жилийн ойн бэлгэ тэмдгийг хүүхдүүдийн зурсан зургаас санаачлах гэнэ. “The Daily Telegraph” мэдээлснээр 6-14 насны хүүхдийн дунд зарласан бүтээлийн шилдэг нь 2012 онд болох уг баяр ёслолын бэлгэ тэмдэг болох аж.
Букинхэмийн ордны төлөөлөгчид түүхт ойн эмблем өвөрмөц шийдэлтэй болж чадна хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ. 40, 50 жилийн ойд зориулан гаргасан тэмдгүүдийг тусгай мэргэжилтнүүд хийж байсан билээ. Уралдаанд оролцох зургуудыг ирэх арванхоёрдугаар сарын 8-наас хүлээн авч эхлэх бөгөөд нэг жилийн дараа дүн нь гарах юм.