Өнгөрсөн зургадугаар сард ганцхан удаа хуралдсан Иракийн парламентын гишүүдэд цалинг нь дөрвөн сараар тооцож олгосон тухай АР мэдээллээ. Өнгөрсөн хугацаанд ердөө 20 минут ажилласан төрийн түшээд ийнхүү 90 мянган доллар авчээ. Энэ нь тэд сард 22.5 мянган доллар халаасалж байна гэсэн үг юм. Түүнчлэн эрхэм гишүүд Багдадын хамгийн үнэтэй зочид буудалд үнэгүй хонох эрхтэй байдаг гэнэ.
Татварын хөнгөлөлт эдэлдэг бодлого боловс руулагчдын эрх ямбыг ард олон эсэргүүцэж эхэлсэн байна. Дайны хөлд нухлагдаж, туйлдаа хүртэл ядуурсан жирийн иргэдийн бухимдал газар авсан нь төрийн эргэлт хийхэд ч хүргэж магадгүй тухай ажиглагчид онцоллоо. Төрийн түшээдийн зарлагыг багасгах, давуу эрхийг хяз гаарлах хүсэлтийг иракчууд засгийн газартаа гар гаад нэлээд удаж байгаа юм.