“Юкос” компанийн захирал асан Михайл Ходорковскийд газрын тос хулгайлсан хэмээн зургаан жил нэмж хорих ял оноожээ. ОХУ-ын Ерөнхий сайд В.Путинтай тэрсэлдсэнээр буруутан болсон гэгддэг М.Ходорковский татвар төлөхөөс зайлсхийсэн хэмээн найман жилийн ял сонсоод байсан бөгөөд түүнд дахин зургаан жил оноосныг үндэслэлгүй хэмээн тэрбээр үзэж байна.