Италийн зураач, уран барималч Амедео Модильянигийн “Nu assis sur un divan” зургийг дуудлага худалдаанд оруулж 68.96 сая доллараар заржээ. Диван дээр сууж буй нүцгэн хүүхний зургийг тэрбээр 1917 онд зурсан. Амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг ядуу зүдүү амьдралд өнгөрүүлсэн түүний бүтээлүүдээс хамгийн өндөр үнээр зарагдаж байгаа нь энэ аж. Эл бүтээлийг 40 сая долларын үнэ хүрнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байсан гэнэ. Зургийг худалдан авсан хүн одоогоор нэрээ нууцалж байгаа юм.