Лондоны метроны ажилчид эсэргүүцэл илэрхийлэн ажил хаяснаас Их Британийн нийслэлд замын түгжрэл ихэслээ. Тэд сүүлийн хоёр сард гурав дахь удаагаа ажил хаяж байгаа юм. Сая сая хүн өглөө ажлаасаа хоцорч, автобус, таксинуудын ачаалал ихэссэн нь замын хөдөлгөөнд саад учруулж байгаа ажээ.
Өдөрт дунджаар гурван сая зорчигчид үйлчилдэг метроны ажилчид удахгүй болох орон тооны цомхтголыг эсэргүүцэж байгаа юм. Тус хотын тээвэр, холбоо хариуцсан байгууллага тасалбарын кассуудыг цөөлөх шийдвэр гаргаж 800 гаруй хүнийг ажлаас нь халах тухай мэдэгдсэн юм.