Иракийн нийслэлд бөмбөг зэрэг дэлбэрч, 63 хүн амиа алджээ. Хэд хэдэн дүүрэгт нэг зэрэг болсон энэ дэлбэрэлтэд 300 хүн өртсөн гэж цагдаагийн ажилтнууд мэдэгдсэн байна. Шиитүүдийн эсрэг чиглэсэн эл алан хядах ажиллагаанд энгийн иргэд золиос болов. Багдад дахь католик шашны сүмд барьцаалагдсан иргэдийг чөлөөлөх үед бөмбөг дэлбэрч эхэлсэн тухай гэрчүүд ярьсан гэнэ.