Токиогийн их сургуулийн эрдэмтэд устөрөгчийн атомын зургийг авчээ. Бусад бодисын атомаас хамгийн жижиг бас хамгийн хөнгөн нь гэгддэг эл бичил хэсгийг тусгай цахилгаан дурангаар л хэдэн сая дахин ихэсгэж харах боломжтой юм. Нэг метрийг арван тэрбум хуваасантай тэнцэх голчтой устөрөгчийн атомыг ийнхүү анх удаа гэрэл зургийн хальсанд буулгаснаар мэргэжилтнүүд атомын бүтцийг илүү нарийн судлах боломжтой болж буй юм.