Лалын шашны суннит урсгалыг дэмжигч “Жундала” бүлэглэлийг АНУ алан хядагчдын тоонд оруулснаа мэдэгджээ. Тус улсын төрийн департаментаас хийсэн мэдэгдэлд “Жундала” бүлэглэл Иранд хорлон сүйтгэх ажиллагаа явуулдгийг дурдаад тэдний хууль бус үйлдэлтэй тэмцэхээ илэрхийлжээ.
“Аллахын цэргүүд” хэмээн өөрсдийгөө нэрлэдэг эл бүлэглэл амиа золиослогчдыг бэлтгэдэг гэсэн яриа байдаг. Алан хядагчдын тоонд орс ноороо тэд АНУ-ын ямар нэг компани, хувь хүн, бай гууллагаас хууль ёсны дэмж лэг туслалцаа авах, тус улсад зорчих эрхгүй болж байгаа гэсэн үг юм. Албан бус эх сурвалжаар бол “Жундала” бүлэглэл 1000 гаруй гишүүнтэй гэнэ.