Японы “Hitachi” компани гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа олон нийтэд дэлгэжээ. Өнгөрсөн оны мөн үед 50.5 тэрбум иений хохирол амсаж байсан тус компани энэ жилийн есдүгээр сар хүртэлх гурван сарын хугацаанд 71.9 тэрбум иений (891.7 сая доллар) цэвэр ашиг олсон байна.
Гэр ахуйн цахилгаан бараанаас өгсүүлээд хурдан галт тэрэг, цөмийн реактор хүртэл олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Hitachi”-гийн орлого өссөн нь иений ханш чангарснаас бус, дэлхийн эдийн засаг сэргэж, борлуулалт өссөнтэй холбоотой хэмээн “BBC” агентлагийн цахим хуудсанд дурджээ.
Харин түүний гол өрсөлдөгч “Sony” компанийн цэвэр ашиг 31 тэрбум иен (386 сая доллар) болж буурсан аж.