АНУ-ын цагдаагийн ажилтнууд Мексикийн хилээс холгүй газар доорх хонгилоос 20 тонн марихуан илрүүлжээ. Хоёр улсыг холбосон 600 метр урт хонгилоор хар тамхи зөөдөг байсан нь хууль са хиулагчдыг багагүй гайхашруулав. Мансууруулах бодисын наймаачид хо гилд агаар орох нүх гаргаж, тусгай зам тавьсан байжээ.
1990-ээд онд хар тамхи зөөдөг газар доорх хонгилуудыг илрүүлсэн бөгөөд Мексиктэй хиллэдэг Америкийн мужуудад 190 гаруй ийм хонгил байсныг тогтоон нүхийг булж, харуул хамгаалалтыг чангатгасан аж. Үүнээс хойш дээрх мужуудад тусгай шалгалт удаа дараа хийж байсан бөгөөд ийм хонгил үлдээгүй хэмээн найдаж байснаа хар тамхитай тэмцэх газрынхан ярьжээ.