Ропын пап лам XVI Бенедикт Испанид албан ёсны айлчлал хийлээ. Католик шашны тэргүүнээр сонгогдсоноосоо хойш тэрбээр хоёр дахь удаагаа тус улсад айлчилж байгаа юм. Тэрбээр олонд хандаж хэлсэн үгэндээ “Европ, тэр дундаа Испанийн соёл христосын шашнаас улбаалан бий болсныг санаж явах учиртай” хэмээжээ.
Сүүлийн жилүүдэд испаничууд сүмд мөргөл үйлдэх нь цөөрч, тэндхийн нийгэмд католик шашны нөлөө багасч байгаа юм. XVI Бенедикт Испанийн шашны тэргүүнүүдтэй уулзаж, залууст зориулсан хэд хэдэн ажиллагааны үеэр үг хэлсэн юм.