Шотланд улсын нэрийг сонссон хэнбугай ч эдний нэрийн хуудас болсон шарзны тухай бодох биз. Энэ сарын 13-нд уламжлалт шарзны баяр нь тохиох гэж буй тул дэлхийн өнцөг булан бүрээс “амьдралын ундаа” амтлах хүсэлтнүүд Шотланд хүрэх тийз захиалж байгаа.
Энэхүү “usku” буюу (амьдралын ундаа) виски нь XI зууны үед үүссэнээс хойш ямар ч баатрын гавьяа түүний нэр хүндийг давж чадаагүй гэдэг. Шотландчууд шарзнаас жилд 4.5 тэрбум еврогийн ашиг хүртдэг бөгөөд түүнээс 3.1 тэрбумыг нь экспортоос халаасалдаг байна.
Тус улс таван төрлийн шарзаа ашиглан мөнгө олох, дэлхийн брэнд болгохын тулд “Шотланд шарзны элчингийн газар”-ыг томоо хон орнуудад байгуулснаас гадна “Шарзны аялал”-ыг Ислай, Спейсайд, Кэмпбэлтаун хотуудаараа зохион байгуулдаг аж.
Шарз нь юугаараа сайхан юм бэ гэх асуултад яг таг хариулт хэлэх хүн байдаггүйтэй адил нууц жор ч гэж үгүй гэнэ лээ. Гэхдээ гурваас дээш насныхан виски уухыг зөвшөөрдөг нь бас брэнд дээ ач холбогдол өгсөн мэт санагдана.
Т.ЖИГҮҮР