Сүүлийн хорин жилд анх удаа Мьянмарт парламентын сонгууль болж байна. АР агентлагийн мэдээлж буйгаар тус улсад 40 мянган сонгуулийн тойрогт 29 сая хүн саналаа өгчээ. Одоо эрх барьж буй цэргийн засгийн газар Мьянмар улс энэ сонгуулиар ардчилсан, эрх чөлөөт, шударга нийгмийг байгуулах Парламентыг бүрэлдүүлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн аж.
Харин сөрөг хүчний намууд санал хураалтыг бэлгэдлийн чанартай гэж онцлоод, эрх баригчид сүр хүчээр далайлган санал худалдан авч байна хэмээн мэдэгдэж байна. Сонгуулийн санал хураалтын явцыг гадаадын төлөөлөгчид, сэтгүүлчид ажиглахыг тус улсын Засгийн газар албан ёсооор хориглосон нь ч үүнтэй холбоотой гэж тэд үзжээ.
1990 онд болсон сонгуульд Үндэсний ардчилсан нам ялалт байгуулсан Цэргийн төр үүнийг няцаан намын удирдагч Ан Су Жинийг гэрийн хорионд оруулсан билээ.