Хойд Ирландад 33 далайн гахай эрэг рүү үсэрч амиа хорложээ. Ралтлэнд арлын эрэг дээр үхсэн далайн гахайнууд байгааг усан онгоцны багийнхан холоос ажиглаж, мэдээлсэн гэнэ. Тус улс дахь Халим, далайн гахай судлалын үндэсний хүрээлэнгээс энэ тухай тайлбарлахдаа “Усан онгоцноос ялгарч буй шатахуун, дуу чимээ зэргээс болж далайн сүүн тэжээлтнүүдийн амьдрах орчин өөрчлөгдсөнөөр ийнхүү хямралд орсон байж болзошгүй” хэмээжээ.